Thursday, July 5, 2012

 
Need For Speed: World 2010 он
Electronic Arts ийн шинэхэн бүтээл Need for Speed World . Энэ нь тэдний анхны интернэтээр олон хүмүүс холбогдон тоглох тоглоом. Тоглоом зөвхөн Windows платформд зориулагдан гарсан байгаа бөгөөд 7 сарын 27нд интернэтээр цацсан байна. Үнэгүй юманд нугасгүй, мөн дээр нь онлайнаар олуулаа холбогдон тоглох боломжтой гээд л хэн бүхний сонирхлыг маш их татсан. Тоглолтын хувьд өмнөх Most Wanted болон Carbon зэрэг ангиудын сайн талуудыг өөртөө шингээсэн. Мөн эдгээр тоглоомын хотууд дээр уралдах болно. Хууль бус гудамжны уралдаан, өөрийг тань хөөж буй цагдаа нараас зугатаах зэрэг нь тоглоомыг чимэж өгсөн. Харин нэг саар тал нь гэвэл та level 10 хүрсэн тохиолдолд тоглоом цааш хөгжихөө болино. Хэрэв та гайхалтай жолооч мөн бол level 10 хүрэхэд нэг их хүч шаардахгүй. Ихэнхи тоглогчид хэдхэн цагийн дараа level 10-г дуусгаж байна гэсэн сураг сонслоо

No comments:

Post a Comment